Otello

Отелла

 

Дөрвөн бүлэг дөрвөн үзэгдэлт дуурь

Нэгдүгээр үзэгдэл

 

Далайн эргийн томоохон боомт. Далайн шуурга болж аянга цахилгаан нижигнэн, боомтод иргэд дүүрэн цугларчээ. Туркуудтай байлдаж ялалт байгуулсан Венецийн цэргийн жанжин Отеллийн хөлөг онгоц далайн шуургатай тэмцэлдэн эрэгт ойртоно.

 

Отелла гайхамшигтай ялалтын тухай ард олонд зарлан мэдэгдэхэд бүрээ, бамбар, дуу хөгжим ёслол төгөлдөр хангинаж, хотын иргэд Отеллийн алдар цууг өргөн магтацгаана.

 

Отелла бараа бологсдын хамт ордонд орж ирнэ.

 

Венецийн сурвалжит Родериго Дездемонд бүтэлгүй дурлалаа зориулжээ.Отеллийн шадар туслагч Яго, Родериго хоёр  Отеллийн эсрэг хуйвалдаан зохионо. Отелла цэргийн залуу жанжинд ахмад цол хүртээсэн явдал Ягогийн хуучин атаа хорслыг улам дэвэргэж, Отеллийн итгэмтгий сэтгэлийг нь ашиглан түүнээс өшөө хонзон авах бодлыг төрүүлнэ. Кипр арлынхан ялалтаа магтан дуулж Яго Отеллийн төлөө хундага өргөж Кассиог архиар шахна.

 

Монтана ирж Кассиод харуул манаандаа гарахыг тушаах боловч, Кассиог согтосныг мэднэ. Родериго Кассиог дооглоно. Тэр хоёрын хооронд хэрүүл зодоон үүснэ. Монтана  тэд нарын маргааныг таслах гэж оролдох боловч, согтож ухаан нь суларсан Кассио түүнийг шархдуулна. Дуу чимээний чимээгээр гарч ирсэн Отеллод Яго бүх явдлыг урьдчилан тайлбарлаж Кассиог муулна.

 

Отелла Кассиог албан үүргээ мартсан гэж зэмлээд ахмад цолыг хурааж авна. Хорт төлөвлөгөө биелж эхэлсэнд Ягогийн сэтгэл хангалуун байна.

 

Отелла Дездемона хоёр удаан хагацлын дараа уулзан учирсан тунгалаг ариун хайр сэтгэлээ бие биендээ илчлэн үүрд үнэнч байх андгай тангарагаа өргөнө.

 

Хоёрдугаар бүлэг

 

Ордон доторх цэцэрлэг. Өнгөрсөн шөнийн хэрэг явдал Кассиогийн сэтгэлийг үнэхээр шаналгажээ. Ягогийн зөвлөснөөр Кассио Дездемонатай уулзаж, ахмад цолыг нь эргүүлж өгөх талаар нөхөртэйгөө ярилцаж өгөхийг гуйхаар шийднэ.

 

Өрөвдөж хайрлах сэтгэлээс хөндий Яго эргэн тойрон хүрээлэн байгаа хань нөхдөө, өөрийн амьдралаа үзэн ядна.

 

Цэцэрлэгт Дездемона гарч ирнэ. Кассио Дездемонад ойртон ярина. Кассио Дездомона хоёрыг харсан Яго хүрч ирэн Отеллийн анхаарлыг тэр хоёрын зүг хандуулж өрөвдөж, хайрласан дүр төрхийг хуурамчаар илэрхийлэн байж жанжны, итгэмтгий сэтгэлд хардлагын үрийг аажмаар тарьж эхлэв.

 

Отеллийн сэтгэл хямрана. Хүүхэд бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн Дездемона үнэхээр цэвэр ариун дээд тэнгэр мэт харагдахад Отеллийн сэтгэл цэлмэж, хар буруу санаагаа хаяхыг оролдоно.

 

Дездемона Отеллотой уулзангуут Кассиод ахмад цолыг эргүүлэн өгөхийг хүсхэд жанжны сэтгэлд хардлагын дөл дахин дүрэлзэв. Дездемона яаж ч гуйгаад Отелла эргэшгүй байна. Нөхрийнхөө сэтгэлийг түгшүүртэй болсон байдлыг ойлгоогүй Дездомона түүнийг тайвшруулахыг хичээж, магнайг нь алчуураараа боож өгөх гэтэл уурсаж бухимдсан Отелла алчуурыг нь авч чулуудна. Алчуурыг Эмилия авч байхыг харсан Яго эхнэрээ дуугүй байхыг тушаагаад алчуурыг авч өвөртөлнө. Хардах сэтгэлийн хүлээсэнд бухимдаж гомдсон Отелла Ягогоос нотлох баримтыг шаардана.

 

Яго нэг удаа Кассио зүүдэн дундаа Дедемонатай янагийн холбоотой байснаа ярьсан тухай мөн Кассиод Дездемоны бэлэглэсэн алчуур байхыг харсан тухай зохиомол зүйлийг хорон үгээр шивнэн хэлнэ.

 

Отелла Дездемонаас өшөө авах тангараг тавьж түүнийгээ хэрэгжүүлэхэд нь туслахад бэлэн байгаагаа Яго илэрхийлнэ.

 

Гуравдугаар бүлэг

 

Ордны ёслолын тэнхим, Венецээс ирсэн элч төлөөлөгчдийг хүлээн авахад бүгд бэлэн болжээ. Энэ үеэр Дедемона надад үнэнч биш гэдэг бодолд Отелла автагдана.

 

Отелла танхимд орж ирсэн Дездемонаас хуримын бэлгэнд өгсөн алчуураа үзүүлэхийг хүснэ. Дездемона Кассиог уучлан цэргийн албанд эргүүлж авахыг гуйна. Отелла гэргийнхээ үнэнч биш гэдэгт итгэсэн хэвээр байна. Тэр амьдралын хүнд хатуу шалгалтыг даван туулах хүч чадалтай ч ариун хайр сэтгэл нь хувирсанд эвлэрч чадахгүй байна.

 

Яго Отеллаг далд үлдээгээд Кассиотой яриа өднө. Отеллод зөвхөн Дездемона гэдэг нэр дуулдаж, Кассиогийн гэмгүй инээд сонсогдоно. Гэвч Кассиогийн гарт байгаа алчуур Отеллийн эргэлзсэн сэтгэлийн өчүүхэн бага найдварыг таслана. Венецийн зочид ордонд ирсэн тухай мэдээ ирэхэд Дездемоныг өөрийн гараар алхаас өөр шийтгэл байхгүй гэдгийг Яго Отеллад итгүүлнэ.

 

Венецийн элч Лодовико, Венецийн дож ноён болон Сенатаас Отеллод хүндэтгэл үзүүлэн Венецед дуудаж Кассиог түр оруулахаар тушаасан зарлигийн бичиг гардуулна.

 

Кассиог өөрийн нь оронд томилсон явдалд Отеллийн уур хилэнг улам бадрааж, гэргийгээ доромжлоод зогссонгүй, ирсэн зочдыг ч тарж явцгаахыг шаардана.

 

Отелло сэтгэлийн хямралаас болж ухаан алдаж унахад Отеллийг атгандаа оруулж авсан Яго сэтгэл хангалуун баясана.

 

Дөрөвдүгээр бүлэг.

 

Дездемоны сэтгэл нэг л түгшүүртэй, шаналан зовж ёрын совинд итгэж ядан байна.

 

Унтлагын өрөө Дездемона хайрт хүндээ хаягдсан нэгэн бүсгүйн тухай уйтгартай дууг дуулахад Эмилия эзэтэйгээ тайвшруулахыг оролдоно. Эмилияг явсны дараа бурханы өмнө сөхрөн сууж, Отеллийн хайр сэтгэлийг эргүүлэн өгөхийг хичээнгүйлэн гуйж, мөргөлөө хийгээд тайвширч унтана.

 

Чимээгүй орж ирсэн Отелла зулын гэрэлд үзэсгэлэн төгөлдөр харагдах энхрий дотно нүүр царайг гөлрөн байхдаа зүрх нь урьдын хайраар гэрэлтэх мэт болно.

 

Дездемона сэрж нөхөртөө үнэнч байгагаа тангараглахад Отелла түүний амьдалын эцсийн гэрэл гэгээг таслан унтраана.

 

Эзэгтэйгээ амь алдсаныг мэдсэн Эмилия хүмүүсийг дуудаж Ягогийн бузар булайг илчилнэ.

 

Отелла өөрийн аймшигт алдааг ойлгон, өөрөө өөртөө ял тулган амиа хорлоно. Дездемона минь би үүрд чамтайгаа хамт гэсэн үг түүний сүүлчийн үг байв.

 

 

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)