Дарс таних нь урлаг

 

Дарс таниж амтлах нь урлаг бєгєєд гоо зvйн мэдрэмжийн нэгэн хэмжvvр болдог байна. Хєгжингvй орнуудын єндєр зэрэглэлийн ресторанууд зах зээлээ алдахгvйн тулд байнга єрсєлдєнє. Єрсєлдєх чадварын vзvvлэлтын нэг нь дарсны шинжээчдийнх нь амталгааны vзvvлбэр .Эрхэмсэг хатагтай та ч ийм ёслолтой нэг биш удаа таарч байсан болов уу? Шинжээчид дарсыг хэрхэн хундгалж, гэрэлд хэр удаан хардаг билээ.
Тэгснээ нvдээ аньж байгаад анхааралтай нь аргагvй vнэрлэж байснаа болгоомжтой амсана. Зvгээр нэг амсахгvй тамшаалан «чагнана».
Шинжээчдийн тvвшинд биш ч дарсыг таньдаг байх нь єнєєдєр албан хэрэгцээний шаардлага болжээ. Зочид хvлээн авах, хvлээн авалт зохион байгуулах гээд орчин vеийн ажил хэргийн чухал хэсэг нь дарсны хэрэглээ,тvvний тухай мэдлэг, сонголт юм. Дарсыг vнэрлэж харж хvртэж мэдрэнэ. Хатуулаг чанарыг нь хэлээрээ мэдэрнэ. Италичууд дарсны «халууныг» vзэх ч гэж ярьдаг. Харин хvртсэнээр аманд хэр зэрэг тэмтрэгдэж ,наалдигатан чимчигнэж ,хэл ам дарвигануулж буй зэрэг шинж чанарыг мэдэрч болно. Дарсыг vнэрээр таних нєхцлийн нэг нь зориулалтын хундага юм.
Дарсны хундага єргєн пагдгардуу ,доод хэсэгтээ тавиу,дээшээ нарийссан хэлбэртэй байдаг. Алтанзул цэцэг мэт энэ хэлбэр нь хундаган дахь дарснаас гарах vнэрийг нэг цэгт тєвлєрvvлж vнэрлэх боломж олгодог. Дарсыг хундганы хамгийн єргєн хэсэгт нь хvртэл хийдэг.
Дарсны чанарын vзvvлэлтvvдэд тунгалаг байдал , єнгє ханасан байдал, хєєсрєлт зэрэг орно. Тоорхойлхын тулд дараах байдлаар ажиллана.
Дарсаа хундганы дєрєвний нэг хvртэл аажмаар хийнэ. Тэгээд нvдний тvвшинд єргєж гэрэлд харна. Байгалийн гэрэлд бол сайн. Чийдэн болон неон гэрэл єнгє гажуудуулдаг. Гэрэлд харсны дараа хундагаа буулган 45 грудусс хазайлгаж байгаад дахин нvдний тvвшинд єргєнє. Эцэст нь хундагатай дарсаа тойрог маягийн хєдєлгєєн хийж зєєлнєєр зайлна. Энэ нь юуны ємнє дарсны тунгалаг чанарыг дvгнэж байгаа хэрэг. Ямар нэг тундасгvй бол тунгалаг байна гэсэн vг. Гэхдээ удаан дарсан дарсны хувьд хундаганы ёроолд бага зэргийн тунадас vзэгдвэл зайлах гэсний хэрэггvй. Єєрєєр хэлбэл ,тэр тунадас дарсны насыг илтгэж байгаа ажээ. Нєгєє талаар тунгалаг чанар нь єнгєний ханасан байдалтай холбоотой. Италичууд дарс тунгалаг биш байж болно харин цэвэр байх ёстой гэж vздэг байна. Єнгє гvн байх нь дарсны ханасан байдлыг илтгэнэ.
Дарсны єнгє олон хvчин зvйлээс хамаардаг. Усан vзэмний тєрєл ,тариалангийн талбайн хєрс, нэрэлтийн технологи ,нас зэргээс шалтгаана. Будагч бодис цагийн явцад чанараа єєрчилдєг нь єнгєний хувиралд нєлєєлдєг байна. Тэгэхлээр дарсны насыг єнгєєр нь тодорхойлж болно гэсэн vг. Цагаан вино эхний жилдээ ногоон ,хоёр дахь жилдээ цайвардуу сvрэл євсний єнгєтэй болдог байхад хэдэн жилийн дараа алтлаг шаргал , «хєгшрєєд » ирэхээрээ хув шаргал болдог байна.
Дарсны 80 хувь нь ус, 9-13 хувь нь алкаголь болон хvчил, сахар , глицерин гээд 60 орчим химийн нэгдлээс тогтдог. Энэ бvхэн дарсны єнгє ,vнэр, консистенцийг тодорхойлно.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)