Жинхэнэ, улаан вино хөнгөхөн согтоож, сэтгэл сайхан хөгжөөдөг. Усан үзмийн виноны өнгө шүүснээсээ хамаарч өөр өөр байдаг. Эхний шахалтаар гарсан өнгө хоёрдахь удаа шахахад өтгөрдөг. Ер нь шахалт болгоны дараа өнгө нь өөрчлөгддөг. Шахсан шүүсийг усан үзмийн хальстай байлгаж исгэнэ. Чухам энэ үед вино өөрийн улаан өнгөө олж авдаг. Хамгийн гол нь дубиль бодисууд шүүсэнд орохоос сэргийлж, температурын дэглэмийг сайн баримтлах хэрэгтэй, эс тэгвэл уг виног уусны маргааш толгой өвдөх болно. Виног нэлээд хэд ангилдаг.
-Маркийн / хэдэн жил дарсан вино/
-Ординор / нэг жил дарсан вино/
-Ширээний бэхжүүлсэн, анхилуун
-Ширээний вино хуурай / бараг сахаргүй/
-Хагас хуурай, чихэрлэг гэж байдаг
-Бэхжүүлсэн вино нь хатуу /спиртээр/ ба десертный /гүйцэд исгээгүй/ гэж ангилдаг.
Виноны ангилал нь түүнд агуулагдсан спирт ба сахарын хэмжээг заадаг. Жишээ нь: Хуурай винонд сахар 0,3 хувь, спирт 9-14 хувь байх ёстой. Хатуу вино биш харин ликёрт сахар их агууллагддаг 21-35 хувь. Хэрэв виноны шошгон дээр ганцхан тоо бичсэн бол спиртийн хэмжээг илтгэдэг. Одоо дэлхийд 10000 гаран вино үйлдвэрлэдэг. Зарим виног усан үзмийн сортоор нэрлэдэг:. Мерло, Кьянтиь Каберне, Мускат...
Түүнээс гадна виног усан үзмийн талбай, хөндийг эдлэн газрын эздийн нэрээр нэрлэх нь ч бий. "Паласио де Вальденфанте", "Кастильо де Вальдестрада"...
Мөн эр, эм хүний нэр, эцэг, хайрын сэдэвтэй вино ч зөндөө бий.
"Лидия" ,"Заль мэх бас хайр сэтгэл" "Хар герцог" "Хар цахирам цэцэг " гэх мэт.
Францын Бордо нутгийн, бургундын вино их алдартай. Чихэрлэг хүнсээ хязгаарладаг хүмүүст Италийн "Cantune Ronco" /11,5 хувийн их/ тохиромжтой.
Улаан виног уухаас гадна янз бүрийн хоол хийхэд хэрэглэж болно. Сүмс, ангийн махан хоол, тослог хоол, загасны махтай хоол хийхдээ улаан виног хийж амтладаг, мөн кисель, желе, компот бэлтгэхдээ нэмээрэй.
Удаан дарсан вино сайн гэж үздэг нь төөрөгдөл л юм. Виног исгэсний дараа, лонхонд савласны дараа ч тэр амьд байдаг. Нарийн төвөгтэй биохимийн процессууд явагддаг. Гэхдээ сорт бүр өөрийн хугацаатай. Кабернегаар хийсэн улаан вино 3-4 жилийн дараа маш амттай болдог бол мускатыг 2-3 настайд залуугаар нь уудаг.
Виног худалдаж авахын өмнө шошгыг нь заавал унш, энд савласан оныг заадаг. Жишээ нь: Молдавын "Рошу де хынчешть" 99 гэсэн тоотой, энэ нь 99 онд савлагдсан гэсэн үг
1 сэтгэгдэл:
сонирхолтой юмаа баярлалаа