Театрт юу ємсєж очих вэ?
Залуу та бvсгvйгээ аль талдаа суулгах вэ? Танхимд танилтайгаа яаж мэндлэх вэ? Та театрт очихоор тєлєвлєсєн бол бэлдэх хэрэгтэй. Ажлын єдєр бол гэрээрээ орж хувцсаа солиод, vсээ янзалж юм идэх боломж гаргахыг бодоорой. Гэрээрээ орж амжихгvй бол хvзvvний гоёмсог алчуур сэлтээр ажил хэрэгч хувцсандаа гоёлын єнгє аяс оруулж болох юм. Эр хvн театрт очихдоо бараан костюм, гэгээтэй цамц ємсєж зангиа зvvнэ. Эмэгтэй хvн гоёлын даашинз эсвэл костюм ємсвєл зvгээр. Хосоороо яваа хоёрын хувцасны стиль зохицож байх ёстойг анхаарна уу. Эмэгтэй нь гоёлын даашинз ємссєн байхад залуу нь жинсэн ємд, ноосон цамцтай байж болохгvй.Театрт очихоосоо ємнє сармис гэх мэт хурц vнэртэй хоол идэх хэрэггvй бєгєєд хэдий танд таалагддаг ч гэсэн хурц vнэртэй сvрчгээ энэ удаад хэрэглэхээ азнаарай. Театрт 10-20 минутын ємнє очих бєгєєд оронгуутаа эрэгтэй нь малгайгаа авна. Эмэгтэйдээ гадуур хувцсаа тайлахад нь тусалсны дараа эрэгтэй хувцсаа тайлна. Єлгvvрийн номероо халаасандаа эсвэл бусгvйнхээ цvнхэнд хийж болно. Хуруундаа хийж эргvvлэх зэрэг нь бvдvvлэгт тооцогддог.Та vс, хувцсаа янзлан будгаа сэргээхдээ єлгvvрийн толинд харна уу гэхээс театрын бусад толинд тольдож зогсдоггvй. Тоглолт эхлэхээс ємнє фойе буюу театрын хонгил зааланд байгаа жvжигчдийн зураг, жvжгийн хэсгээс фотод буулгасан танилцуулгыг сонирхох нь соёлтоин бас нэгэн шинж Хосоор явсан тохиолдолд эрэгтэй хvн бvсгvйдээ амттан, сэрvvцvvлэх ундаа зэргийг авч єгєх ёстой. Юм идэх бол театрын коридорт биш буфетэнд ороорой. Театрын танхимд - Эрэгтэй нь тvрvvлж ороод билетээ шалгуулах хооронд эмэгтэй нь суудал руугаа явна. Суудал зааж єгєх хvн байхгvй нєхцєлд эрэгтэй нь тvрvvлж явна. Суухдаа эмэгтэйнхээ суудлыг буулгаж єгсний дараа эрэгтэй хvн суух ёстой. - Европын театрт ихэвчлэн эмэгтэй нь эрэгтэйнхээ баруун талд суудаг. Харин эмэгтэйн суудал тухгvй, захынх бол эрэгтэй хvн єєрийнхєє суудлыг санал болгох хэрэгтэй. Эмэгтэй нь хvлээн авахаас гадна хvсэхгvй бол татгалзаж болно. Хоёр хос театрт ирсэн тохиолдолд хоёр эмэгтэй нь голдоо нєхрvvд нь захдаа суудаг. Ихэнх тохиолдолд эхнэрvvд нь нєхрийнхєє хажууд суудаггvй, сольбиж суудаг. Олуулаа яваа бол эрэгтэй, эмэгтэй гэсэн дарааллаар сольбиж сууна. /хоёр захад нь эрэгтэй хvн суух ёстой/ - Та танхимд танилыгаа харсан бол чангаар мэндлэх, гараа даллах зэргээр харьцах нь бvдvvлэгт тооцогдоно. Толгой дохин мэндлээд завсарлагаанаар уулзаж болох юм. - Суудал чинь таалагдахгvй бол єєр суудалд суух хэрэггvй. Суудлын эзэн ирэхэд та эвгvй байдалд орж дахин суудал руугаа явах болно. Харин таныг суудалдаа ирэхэд хvн сууж бай вал билетээ vзvvлж олны анхаарлыг татахгvйгээр суудал тавьж єгєхийг хvсэх хэрэгтэй. Эгнээн дундуур явахдаа Европынхон сууж байгаа хvмvvс рvv нvvрээ харуулан /тайз руу нуруугаа/ явдаг бол Америкт эсрэгээрээ байдаг. - Эгнээ хоорондын зай их бол хvн явахад сууж байгаа нь босох шаардлагагvй, харин зай нарийн бол урдуураа хvн явахад та босч єгєх хэрэгтэй. - Эрэгтэй хvн пиджакаа суудалдаа очтолоо товчилсон байх ёстой. Харин суусны дараа товчоо тайлж болно. - Сандлын хажуугийн тvшлэгт хоёр гараараа тохойлдож, хєлєє ачиж суудаггvй. Суудлаа эзэлсний дараа ийш тийш эргэн харж бусдыг ажих хэрэггvй. - XIX зуунд театрт хоцорч ирэх нь мода байжээ. /Энэ нь бусдын анхаарлыг єєртєє татах хvмvvсийн хvсэлтэй холбоотой/ Харин орчин vед театрт хоцорч ирэх нь соёлгvй хvний шинж. Нэгэнт хоцорсон бол бусдад саад болохгvй захад эзгvй суудал хайх, байхгvй бол завсарлага болтол vvдэнд зогсож болно. Тоглолт эхэлсэн бол бусдаас уучлал хvсэн суудал руугаа зvтгэх хэрэггvй. - Тоглолтын хєтєлбєрийг хажуу дахь хvнээс нэг удаа гуйж болно. Хичнээн халуун байсан ч хєтєлбєрийн цаасаар єєрийгєє сэрvvцvvлж болохгvй. - Жvжигчдийн нэрийг байн байн асууж, жvжгийн тухай сэтгэгдлээ ярилцах хэрэггvй. /Завсарлагаанаар хангалттай цаг олдоно/ Гар утсаа унтрааж бусдыг хvндэтгээрэй. Тоглолотын vед утсаар ярих нь хамгийн бvдvvлэгт тооцогддог. Ханиалгах бол жvжгийг орхиж гарах шалтгаан болох ёстой. Таны ханиах чимээ vзэгчдийг тєдийгvй жvжигчдийг тавгvй байдалд хvргэж болно. Yзвэр vзэж байхдаа шоколадны цаас дуугаргах зэрэг нь жvжигчдэд таагvй сэтгэгдэл тєрvvлнэ. Дээд талд балкон дээр сууж байгаа хvмvvс тавцан дээр цvнх, дуран зэргээ тавих нь доор суугаа хvмvvсийн толгой дээр уангах аюултай. Театрт завсарлагаанаар тамхийг тусгай зориулалтын газар татаж болно. Та театрт хооллох гэж биш vзвэр vзэх гэж ирсэн учраас завсарлагаанаар буфщтэнд удах хэрэггvй. Vзэгчид таашаал авч, vзвэр vзэгчдэд таалагдаж байгаа дохио бол алга ташилт юм. Хэзээ алгаа таших вэ? Хєшиг нээгдэх vед. Энэ нь тайзны чимэглэл, заслыг сайшааж буйн илрэл Онцго мэргэн vг хэллэг, vйлдлийн vед Vзэгдэл хооронд, мєн тєгсгєлд Хэрэв тоглолт сэтгэлд нийцээгvй бол жvжигчдийн хєдєлмєрийг vнэлээд алга ташина. Харин таалагдсан бол удаан алга ташилтаар баяр хvргэдэг. Тоглолт vнэхээр таалгдсан бол цэцэг бэлэглэдэг. Уламжлалтай. (мэндчилгээ нэрийн хуудсаа хамт єгч болно.) Бэлгээ єєрєє эсвэл vйлчлэгчээр хvргvvлнэ. Соёлтой хvн жvжиг дууссаны дараа шууд босон харайдаггvй. Баяр хvргэж алга ташаад хєшиг хаагдсаны дараа єлгvvр рvv тайван очно. Єлгvvрт шахцалдахгvйн тулд коридорт зогмож жvжгийн сэтгэгдлээ ярилцаж болно. Эрэгтэй хvн урьсан эмэгтэйгээ тоглолтын дараа гэрт нь хvргэж єгєх ёстой. Эсвэл ресторанд суухыг санал болгож болох юм. Теарт, концерт Теарт , эгнээ рvv эрэгтэй нь тvрvvлж орох ёстой боловч та тvvнийг баруун гар талдаа суулгах ёстой. Суудлаас чинь эвгvй харагдаад байвал суудлаа сольж болохоос гадна тасалбараа тоглолт дуустал мань хvнд хадгалуулж бай. Эрэгтэй хvнтэй ирсэн эмэгтэй хэзээ ганцаараа vлдэж болдоггvй номтой тул завсарлагаанаар залуу чинь танхимаас гарахгvй бол хамт л сууж байхаас єєр аргагvй. Театр дотор сугадалцаж явдаггvй бєгєєд тvvнийг тамхи татна гэвэл яая гэх вэ, эмэгтэйчvvдийн 0-руу орсон нь дээр. Театр дотор тайзан дээрхийг харахаар авч ирсэн дурангаар чинь хамт буй эр vзэгчид рvv хараад байвал ямар нэг аргаар тvvнээс салгаж авсан нь дээр. Харин концерт vзэхэд дуран авч очдоггvй. Yйл явдал, хєгжмийн хэсэг тоглолтын дараа даруухан алга ташиж таашаал талархлаа илэрхийлж болно. Концерт дээр, тоглож буй хєгжмийн зохиол бvрэн дууссан vед л алга ташдаг ба та сонсож буй зохиолыг бvрэн мэдэхгvй бол танилцуулага унших эсвэл бусдыг хvлээх нь браво болно. Хамт буй залууд завсарлага юм уу vзэгдлийн дараа л сэтгэгдлээ хуваалцахыг санал болго. Таны найз залуу ханиад, хамрын шуухинаа тусчихсан байвал єєр танилтайгаа vзсэн нь дээр.
3 сэтгэгдэл:
Хэрэгтэй л юмнууд байна... ...Эгнээн дундуур явахдаа Европынхон сууж байгаа хvмvvс рvv нvvрээ харуулан /тайз руу нуруугаа/ явдаг бол Америкт эсрэгээрээ байдаг... Монголд яах ёстой юм болоо... Энэ үнэхээр хүндрэлтэй асуудал байдаг шүү... Хүн рүү бөгсөө харуулаад байх хэцүү... нөгөө тийшээ хараад явах гэхээр сууж байгаа хүний толгой дээр бөгс гарах гээд байдаг...
hahhahhaa muzzy yamar hoorhon teneg yum bijiv eee neeree tiin shdee gehdee bi bol tsagtaa suudaldaa suugaad zavsarlagaanaar l garhaar oor busad ued gardaggui bolhoor iim bdald orooguim bna aa yah istoim bol oo neeree bi asuuna aa
Kheregtei zuil bichjee. Manikhad duuriin teatrt arai gaigui khuvtsaslaj arai bolovson zagnadag. Odoo dramd ch gesen duuri shig baikh kheregtei.