Харанхуйг шалгаахуй...
Аяа, бодол гялбаах харанхуй ээ:
Аглаг хар өнгөнд чинь юу нуугдана?
Адармаат орчлонг анх сэдэгчийн
Алдаа мадаг уу? Гүйцээгээгүй эхлэл үү?
Эсвэл төгс гүйцээн өндөрлөсөн
Эгэл дээд бүтээлийн үлгэр үү?
Эсвэл, эрэл хүслийн зовлон мялаах
Эцсийн давааны гэгээ юү? !
Эсвэл , танихад хориотой тэнгэр Үнэний
Эгээрэлд дүлий мөсөн нууц уу?
Үг нээгээч Харанхуй ээ, хааснаа харуулаач!
Үхлийн үнээр ч бол өнгөн цаанаа гаргаач!!
Үгүй бол хүн бид үхлийн ард <<амьд >> үлдэж
Үнэнийг задруулах эрхгүй боолууд уу?!
2 сэтгэгдэл:
kiki da bicheen num uu gogo ymaaaa unjii
gui ee babay egch ni bijeegui ee bi hervee bijsen bol abli's aura deer l oruulna ene chini damdinsurengiin urianhai bhgui yu daa