Yordoo l hairluulahiin toloo

Ердөө л хайрлуулахын төлөө

 

Чиний торонд хорогдъё

 

Ер бусын араншингаар чинь

 

Эрх чөлөөгөө арилжъя

 

Хагацал мэт талын салхийг

 

Хань мэт үгүйлж

 

Хэлэх гээгүй хэгжүүн үгсээ

 

Хэсэгхэн дурсамж мэт нууя

 

Хэзээ ч хангинахгүй байж мэдэх

 

Түлхүүрийн чимээг хүлээе

 

Гадаах агаар ямар байгааг

 

Гарыг чинь үнсэхдээ мэдэрье

 

Гунигаа хурааж

 

Гутлыг чинь гялалзтал тосолъё

 

Гудамжинд гээсэн төрөлх зангаа 

 

Ганцаардлын сүүдэрт мартъя

 

Ер бусын өдрүүд өнгөрөхөд

 

Ердөө л хайрлуулахын төлөө

 

Чиний торноос би ниснээ.

 

2003.06.05

 

Р. Эмүүжин

 

2 сэтгэгдэл:

null
saraachan (зочин)

дажгүй шүү тэ таалагддиймаа

reDDD (зочин)

tiimee dajgu onoodor neg l so dotor hov hooson orgiod bna aa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)