ҮҮРЭЭ ОРХИОГҮЙ ШУВУУ

Хэдхэн жилийн өмнө оюутан байхад манай найз Хандаа,  Баку гээд нэг залуутай үеэрхдэг байсан юм. Тэгээд нэг удаа хичээл дуусаад тарах гэж байтал тэр нь манай Хандаа дээр ирнэ гээд яагаад ч юм эхэндээ тэр үед би Бакуг үзэн яддаг байсан яагаад гэвэл тэр ирвэл найз маань надаа тавих анхаарлаа 2 хуваах хэрэгтэй болдог байсан. Угийн эмзэг ганцаардмал надаа бол мээр чанга мэдрэгдэж байгаам чинь ерөдөө л энэ шалтгаанаас болоод л би найз залууг нь үзэн яддаг байсан. За үндсэн яриандаа ороё тэгээд тэр ирэхдээ найзыгаа дагуулсан байсан. Нэг тийм хэн гэлээ новш гэж мартаж. Тэр залуугийнх нь найз охин гээд нэг туранхай охин үнэндээ түүнийг охин биш эгч гэдгийг мэдээгүй юм тэгээд яахуу дээ тэд нэг тийшээ хос хосоороо явхаар болж би гэдэг хүн шаврын хаалт гээд гээгдэж үлджийгаам чинь. Тэгээд маргааш нь хичээл дээр, манай Хандаа угийн надтай юу гаа ч нууддаггүй байсиймоо. Тэр туранхай охиныг муулж гарлаа. Яасан гэхээр тэр туранхай охин нэг охинтой юм гэнэ миний нүд орой дээрээ гарах дөхсөн тэгээд тэр хүүхэд нь тэр Бакугийн найзынх лав биш. Тэгээд тэр найзаас нь салахгүй хачиг шиг зуураад тэгээд жаахан уугаад битий нааг хая гээл уйлж гарсан гэнэлээ,   хихихи тэр үедээ бол өөрөө хэзээ ч эр хүнээс болж нулимс гаргахгүй юм шиг л баатар байлаа шд нтр савж унатлаа инээсэн юм даг. Тэгээд л тэр охиныг  би нэг их үзэж чадахаа байсан.

 

 Дараа нь микрэд кондуктор хийцэн хүмүүстэй хэрэлдэж байна эсүүл замын голд машинаа зогсооцон 2 3залуутай зэрэгцээд зогсцон торгууль төлөхгүй гээд л наян булчирхайгаа хорвоо ертөнц дээр би л ганцаараа чанга орилдог гэсэн шиг даналзаж байна. Яагаад ингэж алхам тутамдаа хэрэг төвөгт ороолцолдож явдагийг нь би их гайхаж эгдүүцдэг байлаа.

 

Тэгээд өчигдөр ээждээ эрхлээд дэлгүүрт маруужин иднэ гээд хошуугаа унжуулаад зогсож байтал нөгөө айхтар охин чинь ороод ирдэг юм байна. Тэгэд талх малх гээд л гэрт авдаг аар саар зүйл аваад миний охин юу авах вэ гээд нэг охинтой ярилаа. Би ч угийн хэрэгт дуртай болхоор нүд салгахгүй ширтжийгаам чинь.

 

Тэгээд би олж харсан гээ. Нэг томоо болсон 2 бол уу 3 дугаар ангийн охин ээжтэйгээ зогсож байдийм байна. Тэр ээжийгээ юу авахуу ? гэхээр маруужин руу харж байгаа. Миний ээж маруужин идий гэж хошуугаа унжуулах хоёр яг тэнцүү.

 

Тээд би бодсон тэр эмэгтэйг яагаад дандаа энд тэнд хэрэлдэж хэрүүл шуугиан хийж явдгийг. Тэр охины л төлөө ийм зүйл хийж байгаа гэж. Миний ээжээс өөрцгүй санагдаад бас өөрийгөө тэр хүний оронд тавьж үзээд амьдралд надаас илүү нухлуулж надаас илүү эвэршсэн тэр надаас илүү хүчтэйд байгаад би өөрийн эрхгүй уйлмаар санагдаж тэр хүнийг хэнээс ч илүү ойлголоо доо.

 

Тиймээ би нисэхийнх, далавч нь ургаад өд сөд нь гүйцсэн ч ээжийнхээ хормойд зүүгдэн, үүрээ орхиод нисч чадахгүй байгаа шувуу.

 

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)