Хаалгыг нь би аяархан тогшсон юм. Алгуурхнаар тэр надад үүдээ нээгээд гэртээ морилхыг урьсан. Гэрэл гэгээтэй, аз жаргалаар дүүрэн мэт санагдсан тэр л айлын босгыг анх давахдаа босгоны ард юу үлдээснээ мартчихна гэж би даанч бодоогүй. Энэ айлд хэтэрхий их удаад зүүдлэх амьдрахаа ялгахаа больчихлоо. Хэтэрхий хурц гэрэл, шуугих шуугиа нь үзэх нүдийг, сонсох чихийг минь надаас салгаж өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувирсаар бусад хүмүүсийн нэг болж босгоны цаана юу үлдээчихсэнээ л санахаа болиод өөрөө өөрөөсөө юу үлдээснээ үргэлж асуух боллоо. Би босгоны цаана юугаа үлдээгээд юугаа мартчихсан юм бол оо? Босгыг анхнаасаа давсан эсэх нь ч эргэлзээтэй ч юм шиг. Ирсэн гийчин буцдаг юм хойно буцаад тэр хаалгаар гараад цаашаа замаа хөөх өдөр ирж л таарна. Харин тэр цагт босгоны цаана үлдээчихсэн юм минь намайг хүлээгээд байж байх бол уу? магадгүй босгыг даваад орж ирэхдээ босгоны цаана юу үлдээчихсэнээ мартчихсан юм чинь дахиад босгыг даваад гарахдаа наана нь юугаа үлдээчихээд түүнийгээ мартах бол?
3 сэтгэгдэл:
анх орсон айлдаа одоо ч байсаар л байгаа юм биш үү тийм болохоор л юу үлдээсэн ээ санахгүй байгаа биз эсвэл үлдээх юм байхгүй ч байсан юм бил үү хэн мэдэхэв
босгоны наана бидний хуурамч баггүй "би" угтана даа...
ЭЦСИЙН ЭЦЭСТ БАЙНА Ш ДЭЭ ЭНЭ ИХ ГОЁ ҮГ ЮМАА ТЭЭ ГССССС